blog
Сэтгэгдлийн уралдаан

VocuCard нь амласан ёсоороо хэрэглэгчдийнхээ дунд #ThankYouVocuCard сэтгэгдлийн уралдаанаа дахин зарлаж байна. Нийт 10 хүртэл шаардлага хангасан бүтээлийг шалгаруулах бөгөөд ялагчид нь VocuCard PreIntermediate 900  Level 2 картыг 100% үнэ төлбөргүй авах эрхээр шагнуулна. Хэрвээ ялагч өөрөө хүсвэл VocuCard Intermediate Level 3 бүтээгдэхүүнийг худалдаанд гарах үед нь авч болно.

Энэ удаад та бүхэн маань VocuCard хэрэглэсэн сэтгэгдэл бүхий видеогоо дараах шаардлагын дагуу бэлтгэж явуулна уу.

  • Видеоны урт 15 секундээс богино байна. Үүнээс урт видео шалгаруулалтаас шууд хасагдана.
  • Видеоны төгсгөлд Thank You VocuCard гэдэг үгийг тод хэлнэ
  • Агуулгын хувьд Хэрэглэж үзсэн сэтгэгдэл, Хүрсэн үр дүнг харуулсан сэтгэгдэл, Ач холбогдлын тухай сэтгэгдэл, Бусдад санал болгох сэтгэгдэл зэрэг байж болно.

Та бүтээлээ vocucard@gmail.com хаягаар хавсарган илгээнэ үү. Бүтээлийг 3-р сарын 31 дуустал авах бөгөөд шалгаруулалтыг 4-р сарын 1нд хийж VocuCard Facebook хуудсанд нийтлэх болно.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.

2020-03-27